Сагсай суманд гамшгаас хамгаалах Команд штабын сургууль явагдав.
Онцгой байдлын газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2018.03.28-29-ний өдрүүдэд Сагсай суманд гамшгаас хамгаалах Команд штабын сургуулийг амжилттай зохион байгуулан явуулав. Сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн хээрийн үүргэвчтэй жагсаж, Команд штабын сургуулийн удирдагчид илтгэл өгч, сумдын хэмжээнд анх удаа ёслолын жагсаалаар явах ажиллагаагаар дадлага сургууль эхлэв. Сумын Онцгой комисс болон аж ахуйн нэгж, байгууллагын удирдах ажилтнууд, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, иргэдэд 6 цагийн сургалт явуулж, нийт 169 хүн хамруулав.
Бэлэн бай “BE READY”сургагч багш бэлтгэх сургалт зохион байгууллаа
Бэлэн бай “BE READY” сургагч багш бэлтгэх сургалтыг Баян-Өлгий аймгийн Улаан загалмайн хорооны 15 сайн дурын идэвхтнүүдийг оролцуулан 2018 оны 03 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Онцгой байдлын газрын сургалтын танхимд явуулав. Сургалтыг ДЗМОУБ-ын тус аймаг дахь салбар болон УЗХ-той хамтарч зохион байгуулж, оролцогчдод сургагч багшийн сертификат гардуулав. Сургалтаар гамшиг ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, дадлага туршлага эзэмшүүлэх, эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх, иргэдэд энгийн аргаар заавар зөвлөмж өгөх чиглэлээр сургагч багшаар бэлтгэгдэв.
“Гамшгийн эрсдэлийг бууруулахад миний оролцоо” сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгуулав.
Олон улсын Иргэний хамгаалалтын өдрийг тохиолдуулан хүүхдийн бүтээлээр дамжуулан гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхэд багачуудын оролцоог нэмэгдүүлэх, олон нийтэд гамшгийн эрсдэлийн талаарх ойлголтыг түгээх зорилгоор аймгийн хэмжээний ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Гамшгийн эрсдэлийг бууруулахад миний оролцоо” сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгуулав.
Шар усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг
Хаврын улирал эхэлж цаг агаар дулаарч цас хайлж уулын ам бэл, жалга, судгаар их хэмжээний ус урсан айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага усанд автах, гол мөрөн, нуурын мөс эрчимтэй хайлж байгаа энэ үед мөсөн дээгүүр тээвэрлэлт хийснээс иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирох тохиолдол гарч болзошгүй тул үер, усны аюулд өртөж болзошгүй газар /гол, мөрөн, нуурын арал, тохой, эрэг, хуурай сайр, уулын ам, бэл, жалга/ бууж суурьшихгүй байх, гол, мөрөн, нуурын мөсөн дээгүүр явганаар болон тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр зорчихгүй байхыг иргэдэд анхааруулан сэрэмжлүүлж байна.
Бусад мэдээллүүд...
- "Хамтын хүч амжилт" ажил мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээн явуулав
- Аймгийн Засаг даргын захирамжаар угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ухуулга, сурталчилгаа хийх Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
- Бие бүрэлдэхүүний 2018 оны сургалт бэлтгэлийн нээлтийг зохион байгуулан явуулав
- СЭРЭМЖЛҮҮЛЭГ