Улсын Онцгой комиссын шийдвэрээр үерт нэрвэгдсэн иргэдэд үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжийг хүлээлгэн өгөв.
УИХ, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Улсын Онцгой комиссын ажлын хэсгийн ахлагч, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан нар Улсын Онцгой комиссын 07 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны шийдвэрээр олгосон 80 ширхэг таван ханатай гэрийг
Байгууллага, иргэдээс хандив, тусламж ирсээр байна
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын үерийн гамшигт өртсөн ард иргэдэд сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор төрийн болон олон улсын байгууллага, иргэдээс хандивыг ирүүлсээр байна. Тухайлбал 07 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар “Дэлхийн Зөн”, МУЗН, “Адра Монгол”, “Каритас Монгол” олон улсын байгууллагуудаас нийт 277,296,000 төгрөгийг, мөн 110 гаруй иргэдээс нийт 5,148,509, төгрөгийн мөнгөн тусламжийг тус тус аймгийн ЗДТГ-ын хандивын дансанд байршуулжээ.
Үерийн голомтод сэргээн босгох ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нийт 8 багийн нутаг дэвсгэрийн үерт өртсөн талбайг цэвэрлэх, үерийн голомтод сэргээн босгох ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Сэргээн босгох ажлын хүрээнд нийт 4400 м2 ( 44 га) газарт цэвэрлэгээ хийж, үерт өртсөн 20000 кв.м талбайд хөрсний ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийн, нийтийн эзэмшлийн талбайд хуримтлагдсан 4 тонн үерийн усыг соруулж, зайлуулах ажлыг зохион байгуулж байгаа юм.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ДУЛААНЫ УЛИРЛЫН ТЕХНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭЭЛТИЙН АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Тус газрын даргын тушаалаар жил бүрийн 04 дүгээр сарын 15-аас 05 дугаар сарын 15-ны хооронд дулааны, 09 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны хооронд хүйтний улирлын техникийн үйлчилгээг тус бүр 1 сарын хугацаатай зохион байгуулж хэвшсэн билээ. Тогтсон уламжлалын дагуу Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжаар Дулааны улирлын техникийн үйлчилгээний нээлтийн үйл ажиллагааг 2018.04.13-ны өдрийн 09:00 цагт Онцгой байдлын газар дээр зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагааны үеэр Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнийг нэгтгэн жагсааж, автомашин техник, багаж хэрэгсэл, шаардлагатай сэлбэг хэрэгсэл, шатах тослох материалыг талбайд байрлуулж,