2018 оны 12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
Баян-Өлгий аймгийн хэмжээнд 12 дугаар сарын агaaрын температурын дундаж нь 18-23 градус хүйтэн байх ба уур амьсгалын дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарч шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. Бусад хугацаанд шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Энэ сард нутгийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна. Нэг ба гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар цас орох төлөвтэй байна. Энэ үеүдэд салхи зарим газраар 16-18 м/с хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байгааг Онцгой байдлын газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.
Пиротехникийн хэрэгслийг ашиглах талаарх сэрэмжлүүлэг
Шинэ жилийн баярын үеэр пиротехникийн хэрэгсэл болох салют, бенгалийн гал, тэсрэх үйлчилгээтэй хэрэгслүүдийг иргэд, албан байгууллагууд ихээр хэрэглэдэг. Өмнөх жилүүдэд баталгаат бус пиротехникийн хэрэгсэл хэрэглэснээс болж иргэд хөл, гараа бэртээх тохиолдол бүртгэгдэж байсан. Манай улсад пиротехникийн хэрэгслийг худалдан борлуулах албан ёсны зөвшөөрөлтэй “Протек”, “Очир ундраа” гэсэн хоёр компани байдаг. Шинэ жилийн баяр болохтой холбогдуулан салют, пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөгдсөн газраас худалдаж авах, мэргэжлийн хүмүүсээр буудлага хийлгэх шаардлагатайг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна. Харин иргэд хувиараа урд хөршөөс хаана үйлдвэрлэсэн, хэрэглэх заавар зэрэг нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг үнэ хямдаар оруулж ирсээр байна.
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан 2018 оны жилийн эцсийн шалгалтын ажлын хэсэг Онцгой байдлын газарт ажиллаж байна
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны А/371 дүгээр тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан “Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах журам”-ыг хэрэгжүүлэх, Онцгой байдлын газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг үнэлэх, төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг тогтоох шалгалтыг зохион байгуулах ажлын хэсэг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байна.
Алтай суманд гамшгаас хамгаалах Иж бүрэн сургууль явуулав.
Онцгой байдлын газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2018.10.22-23-ны өдрүүдэд Алтай суманд гамшгаас хамгаалах Иж бүрэн сургуулийг амжилттай зохион байгуулан явуулав. Сумын Онцгой комисс, аж ахуйн нэгж, байгууллагын удирдах ажилтнууд, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, иргэд, сургуулийн ахлах ангийн сурагчдад явуулсан 6 цагийн танхимын сургалтанд 186 хүн хамруулав. Сумын Онцгой