Ховд их сургуулийн салбар сургуульд гал түймэр унтраах тактикийн дадлага сургууль явуулав.
Батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Ховд их сургуулийн тус аймаг дахь салбар сургуульд гал түймэр унтраах тактикийн сургуулийг амжилттай зохион байгуулан явуулав. Тактикийн сургуульд тус сургуулийн нийт багш, ажилчид болон оюутнууд хамрагдсан бөгөөд гарсан галыг унтраах, нэрвэгдэгсдийг аврах, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх дадлага сургалтыг гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, Онцгой байдлын газрын алба хаагчдын хамт хийж гүйцэтгэхийн зэрэгцээ 4 цагийн танхимын сургалт явуулав.
Онцгой байдлын газарт хүндэтгэлийн өргөө /музей/ нээгдэв.
Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын хамт олон албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, залуу, ахмад үеийн залгамж холбоог бэхжүүлэх, иргэдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсролыг олгох зорилгоор Албаны түүхэн музейтэй боллоо. Музейн нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр,
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан Ажлын хэсэг тус аймагт ажиллав.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан Ажлын хэсэгорон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдал, Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцах, цаг үеийн шаардлагатай асуудлуудыг шийдвэрлэх, шинээр байгуулагдах Гал түймэр унтраах, аврах анги, Эрэн хайх, аврах бүлгийн бэлтгэл ажлын явцтай танилцах зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллав.
Онцгой байдлын газар 2018 оны аварга тэргүүнүүдийг тодоруулав.
Онцгой байдлын газар 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн ажлаа дүгнэж хийсэн тайлангийн хурлаар, бусдыг хошуучилж ажилласан дараах алба хаагчдыг шагнаж урамшуулав. Үүнд: Байгууллагын "Хөдөлмөрийн аварга"-аар Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч Б.Күнтуган,
Бусад мэдээллүүд...
- 2018 оны 12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
- Пиротехникийн хэрэгслийг ашиглах талаарх сэрэмжлүүлэг
- Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан 2018 оны жилийн эцсийн шалгалтын ажлын хэсэг Онцгой байдлын газарт ажиллаж байна
- Алтай суманд гамшгаас хамгаалах Иж бүрэн сургууль явуулав.