Алба хаагчдын 43 айлын орон сууцны нээлтийн арга хэмжээ боллоо.

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн морин цагт Онцгой байдлын газрын алба хаагчдын 43 айлын орон сууцны нээлтийг хийх, алба хаагчдад байрны түлхүүр гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулав. Уг арга хэмжээнд ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, аймгийн Засаг дарга А.Гылымхан, Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан, Баруун бүсийн төвийн захирагч, Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, хошууч Б.Алтанбадралт, барилга гүйцэтгэгч “Цамбагарав констракшн” ХХК-ний захирал Б.Энхболд нар оролцож, байрны нээлтийн туузыг хайчилж, алба хаагчдад түлхүүр гардуулав. 

 Онцгой байдлын газрын алба хаагчдын 43 айлын орон сууц баригдаж ашиглалтанд орсоноор Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагчдын нийгмийн баталгааг хангах дунд хугацааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2017 оны ОБЕГ-ын даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт хангагдаж алба хаагчдын нийгмийн асуудал шийдэгдэв.

 

 

 

 

 

 

001   

HomeМэдээАлба хаагчдын 43 айлын орон сууцны нээлтийн арга хэмжээ боллоо.